Төлбөрийг хэрхэн төлөх вэ?

 

1.Та анх удаа манай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа бол эхлээд бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв та хэдийнэ манай хэрэглэгч болсон бол та нэр, нууц үгээ ашиглан нэвтэрнэ үү. Төлбөр төлөхийн тулд системд заавал нэвтэрсэн байх ёстойг анхаарна уу.

2.Та бүртгэлтэй Нэр/Утасны дугаар/имэйл хаягны аль нэгийг ашиглан нэвтэрч орох боломжтой байгаа. Түүнчлэн хүсвэл Facebook-ээ холбон нэвтэрч болно.

 

3.Худалдаж авах бараагаа сонгоод Худалдаж авах товчийг дарна. Нэмж худалдан авах бол Сагсанд хийх товчийг дарна уу.

4.Сагсанд байгаа бараагаа шалгаад зөв бол "Үргэлжлүүлэх" товчийг дарна.

5.Энэ цэснээс хүргэлтийн төрлөө сонгоно уу. Очиж авах сонголтийг энэхүү линк дэлгэрэнгүйг мэдэж болно. Манай фарммаркетад хүргүүлэх боломжоос гадна жортой эмийг очиж авах сонголт бий. Та өөрт ойрхон байгаа салбараасаа очиж авч болно. Таны худалдан  авсан бараа таныг очиход бэлэн болсон байхаас гадна онлайнаар тооцоо хийх нь шууд авснаас хямд байна.

6.Энэ цэснээс та эмийн компани болон очиж авах салбарыг бөглөнө үү.  Сонгосон барааг олгохдоо захиалгын дугаар, нэр, утасны дугаараар тань таних тул мэдээллээ шалгаж, зөв оруулна уу!

7.Төлбөрийн Хэлбэрээс та Карт эсвэл QPAY гэсэн өөрт тохиромжтой сонголт хийгээд манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаад "үргэлжлүүлэх" товчийг дараарай

8.Та картаар төлбөр хийх бол "Картаар" гэсэн хувилбарыг сонгоод картын мэдээлэлээ оруулан гүйлгээгээ хийгээрэй. Бүх банкны карт унших болно. Төлбөр хийх явцад Интернэт Пин буюу худалдан авалтын код болох 4 оронтой тоог оруулна. Хэрэв танд энэ код байхгүй бол өөрийн банкиндаа хандаж аваарай.

9.Хэрэв та Qpay төлбөрийн хэлбэрийг илүүд үздэг бол уг сонголтыг хийгээд гар утсан дээрх дурын QPAY уншдаг банкны АПП-ыг ашиглан харагдаж байгаа QR кодыг уншуулан гүйлгээгээ хийнэ. Гүйлгээ баталгаажуулахын тулд Төлбөр төлөлт шалгах товчийг дарна уу. 

10.Хэрэв та хүргүүлэх сонголт хийсэн бол хаяг, болон бусад шаардлагатай мэдээллийг үнэн бодитоор бөглөн "Үргэлжлүүлэх" товчийг дарна. Сонгосон барааг олгохдоо захиалгын дугаар, нэр, утасны дугаараар тань таних тул мэдээллээ шалгаж, зөв оруулна уу! Түүнчлэн хүргэлтийн хаяг, холбоо барих мэдээллийн алдаанаас шалтгаалан таны бараа саатах нөхцөл үүсч болзошгүйг анхаарна уу.

11.Өмнө дурдсаны адил төлбөрийн хэлбэрээс карт эсвэл QPAY-г сонгоод  хийгээд манай үйлчилгээний нөхцөлтэй танилцан "үргэлжлүүлэх" товчийг дарна.